Таны компьютер дараах шаардлагыг хангаж байвал Windows XP үйлдлийн системийг суулгаж болно.
- Pentium 233-megahertz (MHz) processor or faster (300 MHz is recommended)
- At least 64 megabytes (MB) of RAM (128 MB is recommended)
- At least 1.5 gigabytes (GB) of available space on the hard disk
- CD-ROM or DVD-ROM drive
- Keyboard and a Microsoft Mouse or some other compatible pointing device
- Video adapter and monitor with Super VGA (800 x 600) or higher resolution
- Sound card
- Speakers or headphones
Мөн Microsoft Windows XP-ийн boot-тэй CD байх ёстой. Энэ удаагийн зааварт boot-тэй CD-нээс хэрхэн суулгах талаар л оруулъя. Уян дискнээс буюу флэш дискнээс boot уншуулаад хатуу дискнээс суулгах боломж бий. Зааврын дагуу ажиллаж байгаад файлуудаа устгачихлаа, компьютераа ажиллагаагүй болгочихлоо гэх мэт асуудлыг хариуцахгүй шүү!!! Хэрэгтэй файлуудаа зөөврийн хард, флашинд хуулж авахийг зөвлөж байна. Хэрэв хард дискээ 2 хуваачихсан байгаа (эсвэл 2 хардтай) бол үйлдлийн систем суулгахгүй хард руугаа хуулж болох юм. Үйлдлийн системээ суулгасны дараа вирусны эсрэг програмаа суулгаад файл хуулсан хардаа нээхээсээ өмнө вирусыг нь шалгах хэрэгтэй.
Нэгдүгээр алхам: Хамгийн түрүүнд компьютерийнхээ CMOS Setup гэж нэрлэгддэг тохиргооны хэсэг рүү орж boot хийх дарааллыг тохируулна. Энэ рүү орохын тулд компьютераа дөнгөж асах явцад нь DEL товчийг хэд хэд дарна. (Уг нь асах явцад Setup руу орохын тулд дарах товчийг харуулсан мэдээлэл дэлгэцэн дээр гардаг) Компьютерийн загвараас хамаарч BIOS нь өөр өөр байдаг тул F2, Ctrl+Alt+Esc гэх мэт өөр товчоор ч CMOS Setup руугаа ордог байж магадгүй юм. Мөн компьютерийн үйлдвэрлэгчээс хамаарч Boot Sequence-ийн талаарх хуудсууд өөр өөр байдаг болохоор тэр бүхнийг зурагаар үзүүлэх боломжгүй юм. Гэхдээ нэршлүүд нь адилхан учир олоход ядах юмгүй л дээ. Ямар ч байсан Boot гэсэн хэсэг байх ёстой, эсвэл boot sequence гэж байж ч болох. Компьютер зардаг ихэнх дэлгүүр CD-ROM-ноос эхлүүлэх горим дээр нь тавиад орхичихдог тул таны РС шууд CD-ROM-ноос уншаад эхэлж ч магадгүй юм.
Нэгдүгээр алхам: Хамгийн түрүүнд компьютерийнхээ CMOS Setup гэж нэрлэгддэг тохиргооны хэсэг рүү орж boot хийх дарааллыг тохируулна. Энэ рүү орохын тулд компьютераа дөнгөж асах явцад нь DEL товчийг хэд хэд дарна. (Уг нь асах явцад Setup руу орохын тулд дарах товчийг харуулсан мэдээлэл дэлгэцэн дээр гардаг) Компьютерийн загвараас хамаарч BIOS нь өөр өөр байдаг тул F2, Ctrl+Alt+Esc гэх мэт өөр товчоор ч CMOS Setup руугаа ордог байж магадгүй юм. Мөн компьютерийн үйлдвэрлэгчээс хамаарч Boot Sequence-ийн талаарх хуудсууд өөр өөр байдаг болохоор тэр бүхнийг зурагаар үзүүлэх боломжгүй юм. Гэхдээ нэршлүүд нь адилхан учир олоход ядах юмгүй л дээ. Ямар ч байсан Boot гэсэн хэсэг байх ёстой, эсвэл boot sequence гэж байж ч болох. Компьютер зардаг ихэнх дэлгүүр CD-ROM-ноос эхлүүлэх горим дээр нь тавиад орхичихдог тул таны РС шууд CD-ROM-ноос уншаад эхэлж ч магадгүй юм.

First Boot Device = CDROM гэдэг маань Систем унших дискийн байгууламжаар CD-ROM сонгогдлоо гэсэн үг.

Зааварт ашиглаж байгаа компьютерийн хувьд сонголтоо хадгалаад гарах гэсэн үйлдлийг хийхэд F10 товч дардаг юм байна. Бараг ихэнх компьютерт иймэрхүү аль нь юу вэ гэдгээ заачихсан байдаг учраас тийм ч хүндрэл гарахгүй л дээ. Залхууралгүй уншаад ойлгочиход хэнд ч энгийн ойлгомжтой байдаг юм.
Хэрэв та систем унших эхний дискийн байгууламжаа CDROM болгож зөв хийсэн бол компьютер унтраад асахад дараах бичгийг харах болно. Мэдээж CD-нээс систем уншуулах гэж байгаа учраас ямар ч хамаагүй товч дарж цааш үргэлжлүүлнэ.

За ингээд Windows XP-ийн Setup программ нь таны компьютерт ямар төхөөрөмжүүд байна? гэх мэтийн зүйлсийг хайж жаахан уншина аа. SCSI буюу RAID хатуу диск хэрэглэдэггүй бол дэлгэцэн дээр гарч буй F6 товчийг дарсны хэрэггүй, зүгээр л хүлээгээд байж бай..

Дээрх дэлгэцийг гарч ирэхээр нь ENTER товч дарна. Хэрэв өмнөх үйлдлийн системээ сэргээх засахыг хүсвэл R (repair) дээр дарна.


Дээрх зурагт үзүүлсэн бичиг гараад ирэхээр нь F8 товчийг дарж цааш үргэлжлүүлнэ. Зохиогчийн эрхийн талаар л асууж сануулсан юм байгаа
Энэ хэсэгт та хатуу дискээ хэдэн MB-аар хуваахаа бичээд Enter дарна. Хэрэв тухайн хатуу дискээ хэд хэд хувааж C:, D:, F: гэх мэтийн диск үүсгэе гэвэл тухайн хэсэгт хэдэн MB-аар хуваахаа бичээд Enter дарах хэрэгтэй. ( D үсэг нь partition-ийг устгах юм. Үнэхээр итгэлтэй байна уу гэсэн утгатай дэлгэц гарч ирэхээр нь L үсэг дар. C: дисктэй харгалзах хэсэг маань одоо Unpartitioned space болсон байна.)

Шинээр үүсгэх Partition-д хэдэн MB зай оноох вэ гэсэн асуулт гарна. Энэ тохиолдолд хатуу дискний системийн хэсэгт орчин үеийн програм, тоглоомнууд хардан дээр их зай эзэлдэг болсныг бодолцоод 50000 MB гэж сонгожээ. Үүний дараа гарч ирэх дэлгэцэнд хатуу дискний зайг хэрхэн хуваасан талаар мэдэээлэл гарна. Хэрэв шинээр үүсгэсэн Unpartitioned Space гээд ихээхэн хэмжээтэй сул зай байж байвал түүнийг сонгоод C үсэг дарахад мөн дээрх зурагтай адил дэлгэц гарна. Энэ хэсэгт тоог өөрчлөхгүйгээр гарч ирснээр нь үлдээгээд ENTER дараарай.


Хэрэв та зөв хийсэн бол хатуу дискний хуваарилалтын талаарх дээрх зурагтай төстэй дэлгэц гарна.
C: гэснийгээ(үйлдлийн систем суулгах хатуу дискээ) сонгоод ENTER дар.
Энэ хэсэгт Format the partition using the NTFS file system гэснийг нь сонгоод ENTER дарахад хатуу дискийн C: гэсэн хэсэгт хамаарах хэсгийг форматлаж эхэлнэ.


Хэрэгтэй файлуудыг CD-нээс хатуу диск рүү хуулж дууссаныхаа дараа компьютер автоматаар унтарч асна. Ямар нэг товч даралгүй хүлээж байх хэрэгтэй.
Баруун доод хэсэгтээ юу хийж байгаа, хэдий хэрийн ажил байна гэдгээ үзүүлж байна.
За ингээд хэрэглэх хэлний тохиргооны хэсэгт ирнэ. Customize гэсэн товчийг дарж зарим нэг цаашид хэрэг болох зүйлсийг тохируулаад авах нь зөв.
Customize хэсэгт Install files for East Asian Languages гэж байгаа түүнийг сонгоход 230 орчим МБ зай эзэлнэ шүү гэсэн анхааруулга гарна, түүнийг нь ОК гэж сонгоод ... (Энэ маань Солонгос, Япон, Хятад гэх мэтийн хэлээр бичигдсэн вэб хуудсуудаар аялахад болон бичиг баримт үйлдэхэд хэрэглэдэг юм). Энэ сонголтыг үйлдлийн систем суулгасны дараа ч Control panel—Region and languages гэж ороод хийж ч болно.
Мөн хуудасны Details гэсэн товчийг дарж Монголын Кириллээр бичихэд хэрэг болох бяцхан багажаа суулгана.
Details товчийг дарахад гарч ирсэн цонхны Add гэсэн товчийг дарахад Add Input Language гэсэн бяцхан цонх гарна. Тэр хэсэгт Mongolia (Cyrillic) гэж сонгоод ОК дарна. Үндсэн цонхны ОК гэсэн товчийг дарж цааш үргэлжлүүлнэ. Монголоос өөр хэлээр бичих хэрэгтэй байдаг бол Add ---> Хэл сонго ---> OK гэсэн дарааллаар нэмээд байгаарай.
Хэрэглэгчийн тухай мэдээлэл асуусан цонхонд нэр, байгууллага гэх мэтийн зүйлсээ бичээд Next
Product Key гэсэн хэсэгт CD-тэйгээ дагалдаж ирсэн түлхүүр үгийг бичнэ. Энэ түлхүүр бүх CD-д таарахгүй гэдгийг анхаарна уу. Хэрэв надаас CD авбал энэ түлхүүр таарахаар барахгүй Microsoft-оос худалдаж авсантай адилхан вэбээс нь дуртай юмаа татаж авах боломжтой юм.
Дотоод сүлжээнд ажилладаг бол компьютерийн чинь нэр бусдад хэрхэн харагдах вэ гэдэг талаар Computer Name: хэсэгт оруулна. Administrator password гэсэн хэсгийг хоосон орхиж болохгүй, ямар нэгэн мартагдахааргүй нууц үг заавал өгч заншаарай.
Time Zone хэсэгт GMT+8 Улаанбаатар гэж сонгоно. Хэрэв Ховд, Увс, Баян-Өлгийд байдаг бол GMT+7 гэж сонгоорой.
Мөн Automatically adjust clock for daylight saving changes гэсэн сонголтыг болиулаарай. Манай улс зун болон өвлийн цаг гэж шилжихээ больсон учраас одоо энэ сонголт бидэнд хэрэггүй.
Workgroup гэснийг компанийнхаа дотоод сүлжээний нэрээр сольж болох юм, workgroup-ээрээ байж байсан ч гэмгүй дээ.
Шинээр асахдаа иймэрхүү байдалтай байна. Та Windows XP-ийг маш амжилттайгаар суулгачихлаа даа бараг.
Дэлгэцийг тохиргоог Windows өөрөө хийнэ гэхээр нь ОК л гээрэй
Дэлгэцийг тань тохируулчихлаа, энэ бичгийг уншиж байвал ОК гээрэй.
Internet-ээс хэрэгцээтэй шинэчлэлүүдийг автоматаар татаж байхаар тохируулах талаар асуухаар нь Not Right now гэж сонгоод Next
Интернэтэд холбогдсон эсэхийг шалгаж баахан удна. Skip гэсэн нь дээр дээ.
Олон хүнтэй хамтарч эзэмшдэг, мөн нэг нэгнийхээ файлууд руу орох хэрэггүй гэж үзвэл нэрсийг нь бичиж болно.
Баярлалаа. гэсэн бичиг гарахаар нь Finish гэсэн товчийг дараад л боллоо.
Үүний дараа device manager руу орж танигдаагүй driver байвал таниулна. Компьютерт чинь дагалдаж ирсэн CD байвал хялбархан байх болно.
Хэрэглээний програмуудаа суулгаад РС хэрэглэхэд бэлэн болно.
Надаар үйлдлийн систем суулгуулбал adobe photoshop cs4, adobe dreamweaver cs4, 3ds max 2009, CorelDRAW.Graphics.Suite.X5.v15, windows office 2007, 2010, KAV 2008 зэргийг суулгаад өгч болох юм
Tel: 99772708





















