Зааврын дагуу ажиллаж байгаад файлуудаа устгачихлаа, компьютераа ажиллагаагүй болгочихлоо гэх мэт асуудлыг хариуцахгүй шүү!!! Хэрэгтэй файлуудаа зөөврийн хард, флашинд хуулж авахийг зөвлөж байна. Хэрэв хард дискээ 2 хуваачихсан байгаа (эсвэл 2 хардтай) бол үйлдлийн систем суулгахгүй хард руугаа хуулж болох юм. Үйлдлийн системээ суулгасны дараа вирусны эсрэг програмаа суулгаад файл хуулсан хардаа нээхээсээ өмнө вирусыг нь шалгах хэрэгтэй.
Windows 7 суулгахад Компьютерийн үзүүлэлт дор хаяж
-1 gigahertz (GHz) or faster 32-bit (x86) or 64-bit (x64) processor
-1 gigabyte (GB) RAM (32-bit) or 2 GB RAM (64-bit)
-16 GB available hard disk space (32-bit) or 20 GB (64-bit)
-DirectX 9 graphics device with WDDM 1.0 or higher driver
- DVD-ROM -той байх ёстой.
Мөн Microsoft Windows 7-гийн boot-тэй DVD хэрэгтэй.
(Энэ зааварт хэрэглэсэн активэйшн шаардлагагүй DVD авахыг хүсвэл filemn1@yahoo.com хаягаар захиалгаа өгч байгаад авч болно шүү.)
Windows 7 суулгахад Компьютерийн үзүүлэлт дор хаяж
-1 gigahertz (GHz) or faster 32-bit (x86) or 64-bit (x64) processor
-1 gigabyte (GB) RAM (32-bit) or 2 GB RAM (64-bit)
-16 GB available hard disk space (32-bit) or 20 GB (64-bit)
-DirectX 9 graphics device with WDDM 1.0 or higher driver
- DVD-ROM -той байх ёстой.
Мөн Microsoft Windows 7-гийн boot-тэй DVD хэрэгтэй.
(Энэ зааварт хэрэглэсэн активэйшн шаардлагагүй DVD авахыг хүсвэл filemn1@yahoo.com хаягаар захиалгаа өгч байгаад авч болно шүү.)
Нэгдүгээр алхам: Хамгийн түрүүнд компьютерийнхээ CMOS Setup гэж нэрлэгддэг тохиргооны хэсэг рүү орж boot хийх дарааллыг тохируулна. Энэ рүү орохын тулд компьютераа дөнгөж асах явцад нь DEL товчийг хэд хэд дарна. (Уг нь асах явцад Setup руу орохын тулд дарах товчийг харуулсан мэдээлэл дэлгэцэн дээр гардаг) Компьютерийн загвараас хамаарч BIOS нь өөр өөр байдаг тул F2, Ctrl+Alt+Esc гэх мэт өөр товчоор ч CMOS Setup руугаа ордог байж магадгүй юм. Мөн компьютерийн үйлдвэрлэгчээс хамаарч Boot Sequence-ийн талаарх хуудсууд өөр өөр байдаг болохоор тэр бүхнийг зурагаар үзүүлэх боломжгүй юм. Гэхдээ нэршлүүд нь адилхан учир олоход ядах юмгүй л дээ. Ямар ч байсан Boot гэсэн хэсэг байх ёстой, эсвэл boot sequence гэж байж ч болох. Компьютер зардаг ихэнх дэлгүүр CD-ROM-ноос эхлүүлэх горим дээр нь тавиад мартчихдаг тул таны РС шууд CD-ROM-ноос уншаад эхэлж ч магадгүй юм.
BIOS Setup Utility дотор Boot гэсэн цэснээс Boot Device Priority гэснийг нь сонгоно.
1st Boot Device гэснийг нь CDROM болго. 2nd Hard disk
Exit цэснээс Exit Saving Changes гэж сонгоод Тохиргоог хадгалаад гарах уу гэж асуухаар нь ОК гэж гарна.
Хэрэв та систем унших эхний дискийн байгууламжаа CDROM болгож зөв хийсэн бол компьютераа унтраад асахад дараах бичгийг харах болно. Мэдээж DVD-нээс систем уншуулах гэж байгаа учраас ямар ч хамаагүй товч дарж цааш үргэлжлүүлнэ.
Хэсэг хугацааны дараа
Англиар байсан нь дээр. Дараа нь нэмэлт хэлүүдийг Control panel →Region and language гэж ороод хийж болно. Next товчийг дарж гарч ирсэн цонхноос Install now гэснийг дарж үргэлжлүүлнэ.
Хэсэг хугацааны дараа
РС чинь 32 битийнх бол x86, 64 битийнх бол x64 гэснийг нь сонго. Мэдэхгүй байвал х86 гэдгийг нь сонгоно.
Программыг хэрэглэх гэрээг зөвшөөрөх талаар асуухаар нь I accept the license terms гэснийг нь сонгоод Next.
Суулгах горимын алиныг нь сонгох талаар асуухаар нь сонголтоо хийнэ. Upgrade нь болохоор хуучин хэрэглэж байсан Windows XP эсвэл Vista дээрээ байгаа файл, тохиргоо гэх мэтийн юмаа авч үлдээд дарж суулгана гэж байгаа юм. Шинээр суулгах үедээ хуучин файлуудаа өөр хатуу диск, флаш, бусад хадгалах төхөөрөмжид хуулж авчихаад Custom эсвэл Fresh гэснээр нь суулгасан нь дээр байдаг юм аа. Custom гэснээр нь ороод явсан нь зүгээр.
Чухал хэсэгт орж ирлээ. Хатуу дискний зохион байгуулалтыг өөрчлөхтэй холбоотой. Манай жишээн дээр Disk 0 буюу нэг хатуу диск, Partition 1 ба Partition 2 гэсэн хоёр хуваасан 30GB диск байна. Үүнийг бүтнээр нь ашиглах хүсэлтэй байгаа учраас 2 partition-оо нэг нэгээр нь сонгож Delete гэж устгалаа. (Дахин анхааруулахад өөрийнхөө хуучин файлуудаа D: дискэн дээр хадгалдаг түүнийгээ устгачихуузай. Устгахгүйн тулд Partition-уудаа нэгтгэхгүйгээр зөвхөн C: дискээ сонгож түүн дээрээ суулгаарай.
Чухал хэрэгтэй мэдээлэл болон үйлдвэрээс ирсэн чухал программ байж магадгүй шүү, устгахдаа итгэлтэй байна уу? гэсэн асуулт гарч ирнэ. ОК гэж сонгоод устгана.
Устгасны дараа хатуу дискэнд юу ч байхгүй болж Unallocated Space = Free Space = Дискний хэмжээ бүтнээрээ гарсан байна.
( Сүүлийн үеийн хард дискний хэмжээ ихэссэн болохоор хард дискээ 2 хуваагаад (new товчин дээр дараа хэмжээгээ бичээд 2 partition үүсгэ) эхнийх дээр үйлдлийн системээ суулгаад хоёрдох дээр нь файл, мэдээллүүдээ хадгалж байсан нь дээр. Орчин үеийн програм, тоглоомнууд хардан дээр их зай эзэлдэг болсныг бодолцоорой.) Түүнийг нь сонгоод Next дарснаар файлуудыг хатуу диск рүү хуулж эхэлнэ
Хэрэгцээтэй файлуудаа хуулж дуусаад автоматаар унтарч асна.
Асах үедээ регистрүүдийг тохируулж байна.
Систем сервисүүдийг ачаалж байна.
Унтарч ассаны дараа суулгах явц үргэлжилнэ гэж байна.
Таны РС дээр Windows 7 анх удаа ажиллахдаа бэлтгэж байна.
Хэрэглэгчийн нэр болон сүлжээний орчин таны РСямар нэрээр харагдахыг сонгож бичээд Next.
Product Key-ээ бичнэ. Хэрэв надаас DVD авсан бол бичих хэрэггүй. Next.
Windows7-д зориулж гаргасан болон цаашид гаргах шинэчлэлүүдийг автоматаар татаж суулгах талаар асууж байна. Оригонал Windows 7 –тойбол update хийж байхаар Use recommended settings-ийг нь сонгоно. Genuine Advantage хөтөлбөр хэрэгжээд эхэлсэн тул хямдханг сонгосон бол Ask me later-г сонгосон нь дээр.
Цагийн бүсийг UTC+8 буюу Улаанбаатараар сонгоод Automatically blabla гэсэн сонголтыг нь болиул. Манай улс өвөл зуны цагийн шилжилт гэж балай юм хийхээ больсон. Тэгээд өдөр хоног, цаг минутаа тааруулаад Next.
Сүлжээний хамгаалалтын түвшин сонгохын тулд Гэртээ ашигладаг РС, Оффис дээрээ, Олон нийтийн газар ашигладаг РС юу гэж асууж байгаа юм. Work гэснийг нь сонгочих.
За ингээд Windows 7 сууж дуусаад идэвхжүүлэлтийн хэсэг гарч ирнэ. Энэ зааварт ашиглаж байгаа DVD автоматаар идэвхжиж түлхүүр суулгаж байгаа юм. Та хэрэв өөр DVD ашиглаж байгаа бол ийм дэлгэц гарч ирэхгүй байж магадгүй. Мөн сууж дуусаад идэвхжүүлэхэд 30 хоног үлдлээ гэж төвөг учруулж мэдэх юм шүү. (Энэ хэсэгт РС-ний хүчин чадлаас хамаарч нэлээн удаан уншиж магадгүй шүү, тэвчээртэй хүлээгээрэй.)
За ингээд тохиргоонуудыг хадгалагдана.
За ингээд бэлэн болж байгаа юм.
Үүний дараа device manager руу орж танигдаагүй driver байвал таниулна. Компьютерт чинь дагалдаж ирсэн CD байвал хялбархан байх болно.
Хэрэглээний програмуудаа суулгаад РС хэрэглэхэд бэлэн болно.
Надаар үйлдлийн систем суулгуулбал adobe photoshop cs4, adobe dreamweaver cs4, 3ds max 2009, CorelDRAW.Graphics.Suite.X5.v15, windows office 2007, 2010, KAV 2008 ( 6 сарын хугацаатай) зэргийг суулгаад өгч болох юм



































No comments:
Post a Comment